Төлөвлөлт

Уг хотхон нь таны ажил амьдралын алжаал ядаргаагаа тайлж халуун ам бүлээрээ аз жаргалтай мөчүүдийг өнгөрөөх бүхийл нөхцөлийг дээд зэргээр хангах юм. Гэрээсээ гаралгүйгээр цэвэр тунгалаг агаар амьсгалж мод бутны үнэр, онгон байгальдаа ойрхон байна гэдэг гэр бүл болгоны хүсэл мөрөөдөл билээ. Та гэрийнхээ дотоод засал, зохион байгуулалтыг зөвхөн өөрийнхөө хүссэн интерейр дизайнаар захиалан хийлгэх боломжтой юм. Түүнчлэн Монголд анх удаа байшингийн дээврийг бүтэн зүлэгжүүлж гэрээсээ гаралгүйгээр дотны хүмүүс найз нөхөдтэйгээ шорлог хийн амарч зугаацах таатай орчинг таньд бүрдүүлж өгсөн. Түүнчлэн та гэртээ ороод хөшгөө нээнэ, гэрлээ асаана, зурагтаа асаана гээд ийш тийш гүйх хэрэггүй. Таны гарт Ipad байхад гэрийнхээ хөшиг, гэрэл, дулаан, домофон, хамгаалалтын системийг буйдан дээрээ сууж байгаад л удирдан тохируулах ухаалаг гэрийн удирдлагын системтэй.