• Мэдээ мэдээлэл

  • 35 айлын тансаг зэрэглэлийн таун хаусыг таньд санал болгож байна

- “Тансаг” гэхээр хүмүүс баярхах, үнэтэй зүйл хэрэглэх, зиндаархах гэсэн сөрөг утгаар нь ойлгох нь элбэг болсон.

Олон улсад энэ ойлголт маш олон янзаар бас маш энгийнээр тайлбарлагддаг. Агуулгаар нь судлаад үзвэл тансаг гэсэн үгийн ард тав тух гэсэн утга агуулагдаж байдаг. Тав тух гэдэг их өргөн ойлголт шүү дээ. Гоё сайхан үнэтэй обой паркет гэхээсээ илүүтэй тухайн орон сууцыг худалдан авснаар таны авах таашаал мэдрэмж, сэтгэл ханамжийн асуудал ч тав тухын тухай ойлголтыг бүрдүүлнэ.

Нэг үгээр хэлбэл сэтгэлийн тав тух таашаал нь тансаглал юм уу даа. Хүмүүсийн хэлдгээр үнэтэй, өндөр зэрэглэлийн гэгдэх орон сууцнуудыг сайтар харьцуулаад ойлгоод судлаад харвал тухайн байранд амьдрах “ХҮН”-ээ бодож хийсэн, орчин бүрдүүлсэн, үйлчилгээг бий болгосон,тав тухыг нь хангахын төлөө илүү зардал гаргасан байдаг. Тиймээс л тэд илүү үнээр борлуулдаг.